Уул уурхайнхныг 222 сая төгрөгөөр торгожээ

Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн энэ оны эхний хагас жилийн шалгалтын үр дүнд илрүүлсэн зөрчлөөр 222.3 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Нийт 20 хууль тогтоомжид хяналт таньж төсвийн 1292 байгууллага, төрийн өмчийн оролцоотой 231 байгууллага, 4579 аж ахуйн нэгж, 5868 иргэнийг шалгалтад хамруулсан байна. Судалгаагаар уул уурхай, геологийн салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилт 85.1 хувьтай байгаа аж. Хяналт шалгалтаар илэрсэн 6418 зөрчилд улсын байцаагчийн 436 акт, 6852 заалт бүхий 1539 албан шаардлага үйлдэж, 298 дүгнэлт гаргасан байна.

Тус салбарт өгсөн албан шаардлагын гүйцэтгэл 66.1 хувьтай байна. Шалгалтаар 60 аж ахуйн нэгж, объектын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоож, 148 аж ахуйн нэгжийн ажиллагааг түр зогсоон, 43 аж ахуйн нэгжийн эрхийг сэргээж, 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулжээ. Мөн 134 702 000 төгрөгийн үнэ бүхий хууль бусаар ашиглаж, олборлосон түүхий эд материалыг улсын орлого болгосон талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлж байна.

М.Уянга

”Өдрийн шуудан”


URL:

Сэтгэгдэл бичих