Нэг ангийн гурван хүүхдээс ДОХ-ын вирус илрэв

Дархан-Уул аймгийн дунд сургуулийн нэг ангийн гурван хүүхдээс өнгөрсөн тавдугаар сард ДОХ-ын халдвар илэрснийг холбогдох газрууд нь тас нуужээ. Тодруулбал, тус аймгийн есдүгээр ангид сурдаг охиноос ДОХ-ын вирусыг охидын үзлэгээр илрүүлсэн байна. Харин тэр охин нь биеэ үнэлдэг байсан бөгөөд ангийнхаа хоёр бандитай хавьтсан нь тогтоогдсон байна. Энэ хэргийн талаар сургуулийн захиргаа болоод холбогдох газрууд нь тас нуусан бөгөөд тэр охиноор үйлчлүүлж байсан хүмүүсийг хайж тогтоохоор цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа аж. Иймээс дээрх холбогдох газруудын зарим алба хаагчдыг хариуцлагад татах нь дамжиггүй. Манай улсад өнөөдрийн байдлаар ДОХ-ын 111 тохиолдол илэрснийг ХӨСҮТ-өөс албан ёсоор мэдээлж байсан. Дээрх хэргийн талаар тус газраас мэдээлэл авах гэсэн ч мэдээлэл өгөх хүн нь ээлжийн амралттай байгаа аж.

Н. ДАГДАН/WWW.NOW.MN/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих