Хүний өөрийн гэж ялгалгүй бүгдийг нь аваад ирсэн бололтой

Египетэд өрнөж буй бослого тэмцлээс иргэдээ хамгаалахын тулд манай Засгийн газар тэнд амьдарч, сурч байгаа монголчуудаа нааш нь татахаар болсон юм. Тэднийг нүүлгэн шилжүүлэхэд зарцуулах 143 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж байгаа. Энэ шийдвэрийг баталгаажуулсан тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сард болсон Засгийн газрын хуралдаанаар гаргасан билээ. Тэр шийдвэрт “Арабын Бүгд найрамдах Египет улсад нэн аюултай нөхцөл байдал үүсч, цус урсгасан бослого, тэмцэл өрнөсөнтэй холбогдуулан Монгол Улсын иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Кувейтийн талын зардлаар Эль Кувейт хотод хүргэсэн 16 иргэнийг мөн Туркийн зардлаар Истанбул хотод хүргэсэн 31 оюутныг тус тус эх орондоо ирүүлэхэд зарцуулсан 143,9 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах нь зүйтэй гэж үзэв” гэжээ. Үүнийг нь Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд дэмжиж санал өгснийг хавсаргажээ. Иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай зардлыг уг нь анх 147 сая төгрөгөөр тооцож байсан ч Сангийн яамны саналын дагуу 143 сая болгон өөрчилсөн юм байна. Үүнийгээ Сангийн сайд хоёрдугаар сарын 15-ны өдөр Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт хаягласан бичигтээ дурджээ. Засгийн газрын энэ өдрийн тогтоолд Египетээс Монгол руу шилжүүлэх 31 оюутны нэрийг хавсаргасан байлаа. Энд хавсаргасан оюутнуудын нэрийг дор үзүүлэв.

Ямартаа ч А.Шакей. А.Шундэй, Н.Юсеф нарын монгол иргэдээ манайх нааш нь татлаа. Эдгээр монгол иргэдийн дийлэнх нь Египет улсад шашны чиглэлээр суралцаж байжээ. Энэ нь Египетэд Монголыг төлөөлсөн Элчин сайдаар казах хүн он удаан суусных биз. К.Сайраан сайд Монгол иргэдийнхээ боловсролд ямар их анхаардаг байсны жишээ энэ биз ээ.

Египетээс хөрөнгө хүч гарган авчирсан 31 казах иргэдийн дунд 2005, 2009, 2010 онд төрсөн зургаан хүүхэд ч бий. Мөн Казахтан улсын иргэн болчихсон хэд хэдэн хүн байж. Энэ иргэдээ авахыг Казахстаны талд манайхан уламжилсан ч тэд хүлээж аваагүй гэнэ. Нэгэнт Монголын төр хөрөнгө мөнгөө зориулж байгаа болохоор хүний өөрийн гэж ялгалгүй бүгдийг нь аваад ирсэн бололтой. Монголд ирэх замдаа нэг оюутан л гэхэд 70 ам.долларын буудалд хоножээ. Дээрээс нь онгоцноос онгоцонд шилжих зардлууд нь нэмэгдсээр 31 оюутныг нааш нь авчрахад 143 сая төгрөг ядах юмгүй урсаад өгчээ.

Я.Мөнгөн

1. ӨНӨРХАНЫ ТЕМИРЖАН

2. ХАНАТЫН БАЙМУРАТ

3. ЕРБОЛЫН ТОЛХАН

4. БИРЛИСХАНЫ ЕРБОЛАТ

5. БАЯМОЛДАГИЙНТИЛЕРБЕРГЕН

6. АМАЛЫНАХХОЗЫ

7. ХАУТХАНЫ ӨНӨРБЕК

8. ЕЖЕНХАНЫ ЖАРДАНБЕК

9. ХАМУРХАНЫ ХОСХАНАТ

10. АБЛАЙХАНЫ ЕРХАНАТ

11. БАХЫТХАНЫЕРКИН

12. ЗОЯАГИЙН ЖЕКЕХАН

13. СЕИЙЛИЙНРАНА

14. ХУРМЕТХАНЫ БАЙГАРА

15. ХЭНЖЕГУЛИЙН АДРЕС

16. ХУРМЕТХАНЫ АМИНА

17. ХУРМЕТХАНЫ ИБВАХИМ

18. АРМАНГУЛИЙН БАЙМОЛДА

19. НУРТАЙНХАНГАЙ

20. НУРТАЙНЮСЕФ

21  УМИРГЕЛИДИЙН ХУАНИШ

22. ДАУЛЕТБЕКИЙН ХУМАРХАН

23. АЙШАГУЛИЙН ШАКЕЙ

24. ХУДАГИЙН ДАУЛЕТБЕК

25. СЕРИКҖАНЫ БИРЛЕС

26. ТАШМИХИЙН БИРЛЕСХАН

27.  ЯСМИНЫ СЕРИКЖАН

28. АХЫЛБЕКИЙН ШУНДЭЙ

29. ЖАУХАЗЫН РЫСБЕК

30. АХЫЛБЕКИЙН ЗАЙНБ

31. ЕРЖАНЫ ЖЕНИСХАН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих