Амттан идэж өссөн хүүхэд ааш муутай болдог
АНУ-ын Кардиффийн их сургуулийн сэтгэл судлаачид хэдэн жилийн турш явуулсан судалгааныхаа дvнг саяхан танилцуулжээ. Тэд 1970 онд төрсөн 17 мянга гаруй хvvхдийг судалж харьцуулсны дvнд ийм хариултыг гаргасан аж. Судалгаанаас vзэхэд 10 нас хvртлээ амттай зvйлс их хэрэглэж байсан хvvхдvvд 34 наснаасаа хойш уур уцаартай, огцом зантай болох тохиолдол элбэг байж.
Судалгаанд хамрагдсан хvмvvсийн 69 хувь нь хvvхэд байхдаа амттан их хэрэглэдэг байсан агаад эмзэг ууртай зан нийтлэг байж. Харин vлдсэн 40 хувь нь амттан тийм ч их хэрэглэдэггvй байсан бөгөөд бусдаасаа харьцангуй дөлгөөн, тайван зантай хvмvvс байжээ.
Ийм сонирхолтой vр дvн гаргасан эрдэмтэд учрыг нь ийн тайлбарлажээ. “Хvvхдийг амттанаар хангах тусам хvссэн зvйлээ авдаг, хvлээдэг зан бэхжинэ. Энэ нь хvvхэд өсч, томрох тусам vл мэдгээр зан чанарт нь нөлөөлж биеэ барих чадваргvй, догшин болоход нөлөөлдөг. Хvvхэд бvр л амттанд дурладаг. Тэр дур хvслийг нь vргэлж биелvvлэх нь тийм ч сайн vр дvнд хvргэхгvй нь гэдгийг судалгаа харууллаа” гэсэн байна.
URL: