”Дэлхийн мисс-2012”-т Х.Баярмаа оролцож байна

 наадмын финал Өвөрмонголын Ордос хотноо болно. Одоогоор улс орноо төлөөлж оролцох үндэсний ялагчдын нэрс тодорсоор байгаа юм.

Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Хүсэлбаатарын Баярмаа улсаа төлөөлж оролцохоор болсон.  Тэрбээр “Шилдэг өнгө” продакшны жүжигчин бөгөөд “Miss Mongolia 2012” тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, энэхүү наадамд оролцох эрхээ өвөртлөсөн аж. Дэлхийн 122 орны гоо бүсгүй сарын турш хамт амьдарч, бүхий л үйл ажиллагаанд хамтдаа оролцон өрсөлдөж наймдугаар сарын 18-ны үдэш тэргүүн гоо бүсгүйн титмийн эзэн тодрох юм.

Түрүү жилийн авьяаслаг миссээр Хятадын мисс Биан Лиан хятад үндэсний бүжгээр түрүүлж байсан билээ.

Д.Отгон www.secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих