МАН-ы генсекэд Д.Цогтбаатар тэнцэнэ гэнэ
МАН-ын бага хурал өнөөдөр болж байна. Хурлаар намын удирдлагуудад хариуцлага тооцох, сонгуульд ялагдсан шалтгаанаа ярьж, ирээдүйгээ төлөвлөх ёстой. Энэ хүрээнд намын дарга болон ЕНБД-ыг солих тухай асуудал яригдаж байгаа билээ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр намын ЕНБД-д МАН-аас 10 гаруй хүн өрсөлдөж байгаа юм байна. Харин бага хурлын зүгээс нэр дэвшигчдэд гурван зүйл бүхий шаардлага тавьж байгаа аж. Тухайлбал, нэгдүгээрт аймгийн намын байгууллагын нэр хүндийг унагаагүй бөгөөд аймагтаа ялалт байгуулсан байх, хоёрдугаарт өөрөө тойрогт нэр дэвшээд ялалт байгуулсан байх, гуравдугаарт хэрвээ жагсаалтаар нэр дэвшсэн бол мөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон байх гэсэн шаардлагуудыг тавьж байгаа юм байна.
Энэ шаардлагаар бол хамгийн магадлал өндөртэй байгаа нь БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар гэх “мессеж” нисч явна. Түүнчлэн бага хурлаас ЕНБД болон Нарийн бичгийн дарга нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах гэж байгаа гэнэ. МАН-ын нарийн бичгийн даргаар Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Ц.Сүхбаатар, Л.Оюун-Эрдэнэ зэрэг улстөрчид ажилладаг билээ.
Л.Дэлгэр
URL: