Найман сая долларын үнэтэй The Maybach Exelero

Maybach Exelero хэмээх машиныг анх 2005 онд Германы машин үйлдвэрлэгч ферм Maybach үйлдвэрлэжээ. Энэхүү 2 хүний суудалтай тэрэг нь дэлхийн хамгийн хурдан машинаар нэрлэгдэж байлаа. Уг машин нь цагт 351 км хурдалж байв. Энэхүү тансаг зэрэглэлийн машин нь 8,000,000 америк долларын үнэтэй юм байна. Энэ нь түүнийг одоогоор манай гаригийн хамгийн үнэтэй тэргээр нэрлэхэд хангалттай том тоо юм. Уг машины дизайн нь Pforzheim Polytechnic Department-ы оюутнуудын хооронд зохиогдсон тэмцээний бүтээл юм. 4.4 секундэнд 0-60 милл хүртэл хурдалдаг тансаг зэрэглэлийн машины дэлгэрэнгүй зургуудыг хүлээн авна уу.


URL:

Сэтгэгдэл бичих