ИТХ-аас олонтаа огцорсон Ц.Цогзолмаа УИХ-д байж чадах уу?
"2006 онд Нийслэлийн аудитын газраас Сvхбаатар дvvргийн засаг даргын тамгын газарт 2005 оны 12-р сарын 31-ээр тасалбар болгон гаргасан тєсвийн санхvvгийн тайланд аудит хийсэн байна. Аудитын дvнгээр тус байгууллага нь Тєсвийн байгууллагын удирдлага санхvvжилтийн тухай хуулийн 12.1.1, 14.1..5 заалтуудыг зєрчиж батлагдсан тєсвєєс 223.4 сая тєгрєг илvv зарцуулсан нь Тамгын газрын нийт зардлын 38.8 хувь, Орон нутгийн гvйцэтгэлийн зардлын 28.1 хувийг эзэлж санхvvгнийн тайланд сєрєг дvгнэлт єгєхєд нєлєєлсєн гэсэн байна.
Энэ мэтчилэнгээр тэрээр олон зєрчил гаргасан байна. Хамгийн том нь тэрээр цалингын хvснэгтээс єєртєє 10 сая тєгрєг бичин бэлнээр авсан байна. Дvрэм журмаар бол засаг дарга ингэж бэлэн мєнгє авах нь битгий хэл цалингын хvснэгтэд ч хvрэх эрхйгv ажээ. Сvхбаатар дvvргийн засаг дарга Ц.Цогзолмаа нь энэхvv 10 саяын хэргээ эмзэг бvлгийн иргэдэд гэр олгох нэрээр тагласан байна.
Тэрээр урьд нь хоёр ч удаа огцорч байсан ажээ. Энэ удаад тvvнийг огцруулахад Нийслэлийн засаг дарга эрх мэдлээ ашиглан Сvхбаатар дvvргийн иргэдийг хохироож байна гэдгийг мєн тус дvvргийн ИТХ-ын гишvvн, Ардчилсан намын гишvvд онцлон дурьдаж байсан юм" Энэ бол хэдхээн жилийн өмнөх түүх. Азаар тухайн үед авлигын хяналт сул байсан.
Дүүрийг засаг дарга байхаасаа л элдвийн хэрэгт орооцолдож олон удаа огцорч, хүн огцруулж хор найруулахдаа гаршсан нэгэн нүдэнд дулаахан бүсгүй бол Ц.Цогзолмаа билээ. Харахад нүүрний буянтай энэ эмэгтэйн эрээн бараан дотроо байдаг бололтой.
Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа Ц.Цогзолмаа маань төсвийн олон сая төгрөгийг "Эв нэгдлийн сүм" буюу Мүүний шашнаас эрхлэн гаргадаг “Агуу үндэстэн” сэтгүүлийн дансанд оруулсан нь илэрч байв. Удалгүй нийслэлийн засаг даргын орлогч болсон. Гэхдээ хуучин шигээ гэнэн жижиг зүйлс хийхээс залхаж УИХ-д нэрээ дэвшүүлэв. Суусан газраасаа шороо биш юмаа гэхэд хөөрхөн хөөрхөн юм тоншиж, Мүүний шашин мэтийн элдэв зүйлээс эвтэйхэн ашиг олчихдог энэ хатагтай олны анхааралд өртөхгүйгээр давсыг нь тааруулаад хүртчихдэг юм. Харин УИХ-д ороод давс хужраа тааруулж, идэх уухаа зохицуулах болов уу, эсвэл ИТХ хурал шигээ байн байн огцрох дээрээ тулж асуудал үүсгэх болов уу? Мэдээж эхлээд сонгогдох хэрэгтэй. Сонирхуулахад түүний хамтрагч Хасын Ганхуяг нэгэнт найдваргүй болсон тул МАН-ынхан СБД-т зөвхөн Цогзолмааг гаргахаар гол хүчээ хаяж эхэлсэн гэнэ.
Эх сурвалж: https://apps.facebook.com
URL: