Л.Цог гишүүнээр ахлуулан хуралдах гарц хайж байна
УИХ-ын чуулганы танхимд АН-ын бүлгийнхэн, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн зарим гишүүд орж ирэн анхдугаар чуулганыг хуралдуулах шийдэл хайж байна. МАН-ын бүлгийн гишүүд намын бага хуралтай гэсэн шалтгаанаар ирээгүй байна.
Өчигдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгч дээр АН, МАН-ын дарга, УИХ-ын чуулганы хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл гишүүн нар уулзан зөвшилцөж анхдугаар чуулганыг үргэлжлүүлэхээр болсон байна. Гэвч МАН-ын бүлгийнхэн ирсэнгүй. Иймд насаар хоёр дахь ахмад гишүүн болох МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн, хуульч Л.Цогоор хуралдаан даргалуулах гарц хайж байгаа юм байна.
Д.ОЮУН
URL: