Сөүлийн гудамжнаас Нарны зам хүртэлх автозамыг түр хугацаанд хаана
Усны гудамж буюу /АСА циркийн зүүн талын/ Сөүлийн гудамжнаас Нарны зам хүртэлх 0.65 км авто замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 26-ны 00:00 цагаас 30-ны 00:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлахаар төлөвлөжээ.
Энэ хугацаанд авто замын шинэчлэлт, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг гүйцэтгэх гэнэ. Энэ ажлын гүйцэтгэгч нь “Наранбулаг Хан” гэх компани ажээ.
Тус компанийн хамгийн сүүлд хийсэн ажил нь Сүхбаатарын гудамжны хэсэг буюу Засгийн газрын баруун урд уулзвараас Байгалийн түүхийн музей хүртэлх 200 м авто замын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
М.Жаргал
URL: