Н.Энхбаярын асуудлаар маргаан үүсгэх үндэслэлгүй гэжээ

УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвшсэн Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарыг СЕХ хассан нь хууль бус гэх үндэслэлээр тус эвслийн Удирдах зөвлөл Үндсэн хуулийн Цэцэд хандаж маргаан үүсгээд байсан юм.

Үндсэн хуулийн Цэц 10-аад хоногийн өмнө бага суудлын хуралдаан хийж уг асуудлыг хэлэлцэхэд нэмэлт тайлбар, материал хэрэгтэй гэж үзэн хойшлуулсан юм. Харин өнгөрсөн баасан гаригт дахин бага суудлын хуралдаан хийж, Н.Энхбаяр нартай холбоотой асуудлаар үүсгэсэн гомдлоор маргаан үүсгэх боломжгүй гэж үзжээ.

Уг асуудлыг дахин дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэж эх сурвалж хэллээ. Иймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар нэр дэвшин СЕХ-ноос УИХ-ын гишүний түр үнэмлэхээ авсан О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон нар удахгүй тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололтой.

                        Д.ОЮУН

URL:

Сэтгэгдэл бичих