МАН-ын бүлгийнхэн чуулганд оролцохгүй гэв

УИХ-ын чуулганы хуралдааныг өнөөдөр 10.00 цагаас зарлаад байсан юм. Гэвч МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж буй тул МАН-ын бүлгийн гишүүд чуулганд оролцохгүй бололтой. МАН-ын бүлгийн зарим гишүүнтэй утсаар холбогдож асуухад “Бага хуралтай. Тиймээс чуулганд оролцох боломжгүй” гэж байлаа. МАН-ын бүлгийнхэн өчигдөр бүлгийн хурлын дараа мэдээлэл хийхдээ ч лхагва гаригт УИХ-д нэр дэвшигчтэй уулзаж байж хуралдаанд оролцоно гэж байсан юм.

Д.ОЮУН

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих