АИ-92 шатахуун 1850 төгрөг, АНУ доллар 1450 төгрөг болжээ
Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зарим Шатахуун түгээх станцууд өнөөдөр 21.00 цагаас эхлэн АИ-92 шатахууны үнийг нэмж, 1850 төгрөгөөр худалдаалах боллоо. Одоогоор “МТ Ойл” компанийн ШТС-ууд литр тутамдаа 1590 төгрөгөөр худалдаалж байсан АИ-92 шатахууны үнийг 260 төгрөгөөр нэмэгдүүлж, 1850 төгрөгөөр борлуулж байна. Бусад ШТС-уудын хувьд түлш, шатахууны үнээ нэмээгүй байгаа боловч 00.00 цагаас эхлэн бүх компанийн ШТС-ууд нэгэн зэрэг үнээ нэмэх болсон тухай албан бус эх сурвалжууд мэдээлж байна.
1 US gallon = 3.78541178 liters
Улаанбаатарт 1 литр АИ-92 = $1.28
1 US gallon 3.78 X $1.28= Улаанбаатарт 1 галлон нь $4.84 зарагдаг байгаа гэсэн үг!
Харин өнөөдөр АНУ-д ямар үнэтэй байгааг харьцуулаад үзвэл!
1 US gallon = 3.78541178 liters
Өнөөдөр $ 3.336
Өчигдөр $3.324
Долоо хоногийн өмнө $3.257
Сарын өмнө $3.306
Жилийн өмнө $ 3.062 АНУ-н 1 галлон тутамд $1.51 зөрүүтэй зарагдаж байна. Гэтэл АНУ-д авдаг дундаж цалин Монголд авдаг дундаж цалин хэд билээ!
Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас өнөөдөр үдээс хойш холбогдох газруудыг оролцуулсан комиссын хуралдаан хийсэн. Улмаар шатахууны үнийн нэмэгдэлтэй холбоотой хурлаас гарсан шийдвэрийг тэр даруйд хэвлэл, мэдээллийнхэнд хандан тодорхой мэдээлэл хийнэ гэж байсан ч маргааш албан ёсоор мэдээлэл хийхээр болсон юм.
Яамны зүгээс болон бусад албаны хүмүүс шатахууны үнийн өсөлтийг ам.долларын ханш чангарсантай холбон тайлбарлаж буй. Сүүлийн үед ам.долларын ханш өссөөр, өнөөдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1450 даваад байна.2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд нийт 84.35 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк нийт захиалгын 78.7 хувь буюу 66.35 сая ам.долларыг 1414.00 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан болно.
Тиймээс нефть импортлогч компаниуд өнгөрсөн хугацаанд багагүй алдагдалтай ажиллаж байсан тул ийнхүү шатахууны үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн гэх албаны тайлбар өгч буй юм.
Шатахууны үнэ өснө гэсэн сургаар нийслэлийн төвийн болоод захын дүүргүүд дэх ШТС-ууд одоо хэр нь ачаалал ихтэй ажиллаж байна. Үнэ нэмэгдэхээс өмнө амжиж түлш, шатахуунаа нөөцөлж авах гэсэн иргэд урт дараалал үүсгээд буй юм. Хотын авто замын түгжрэл хэдийнэ саарсан байдаг үдшийн цагаар ШТС болоод ШТС-ын ойролцоох уулзварууд бухимдсан жолооч нарын хөлд дарагдаад байна.
URL: