Ким Жон Ун хуучин япон тогоочоо дахин урьжээ
Пёньяаны залуу удирдагч эцгийг нь амьд сэрүүн ахуйд гэрийнх нь сушины ахлах тогоочоор ажиллаж байсан Кенжи Фүжимотог Хойд Солонгост дахин ирэхийг урьжээ.
Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлд 13 жил ажилласан япон тогооч тэдний нууцлаг амьдралын талаар ном бичиж байсан юм.
Тэрээр өнгөрсөн баасан гаригт Наритагийн олон улсын нисэх онгоцны буудлаас Хойд Солонгосыг зорихынхоо өмнө Японы “Kyodo” мэдээллийн агентлагийнханд “Маршал Ким Жон Ун намайг өөрөө урьсан. Надад татгалзах шалтгаан байхгүй. Би Хойд Солонгосын талаар муу үг унагаж байгаагүй болохоор таагүй зүйл тохиолдоно гэж бодохгүй байна” гэсэн байна.
Гэсэн ч тэрээр түр хугацаагаар уригдсан, эсвэл ажиллахаар явж байгаа эсэхээ тодорхой яриагүй байна. Өдгөө 65 настай тэрээр өмнө нь коммунист улсын удирдагчийн гэр бүлийн талаар ном бичсэнийхээ төлөө аюулд орж магадгүй гэж ярьж байсан удаатай. 1989 онд Ким Жон Илийн гэр бүлийн тогооч болсон тэрээр 2001 онд Япон руу буцаж зугтаасан байна.
Б.Тамир
URL: