Египетийн экс дарга О.Салейман АНУ-д амь үрэгджээ
Египетийн тагнуулын албаны экс дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Омар Салейман АНУ-д амь үрэгдсэн байдалтайгаар олджээ. Түүнийг өнгөрөгч пүрэв гарагт олж эмнэлэгт хүргэсэн байна. Тэрбээр өдгөө 70 настай бөгөөд Египетийн төрийн тэргүүн Хосни Мубарак байх үед тагнуулын албаны дарга, орлогч даргын албан тушаалд байсан юм. Ямартай ч одоогоор түүнийг хүнд хорлогдсон, биеийн байдал тааруугаас нас барсан аль нь болохыг мэдэхээр дүн шинжилгээ хийж байгаа аж.
Гэсэн ч ойрын эх сурвалжууд түүний биеийн байдал сүүлийн хэд хоног нэлээд доройтож байсныг гэрчилж байгаа юм. Тэрбээр Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан ч Хосни Мубаракийн үед дарга байсан хүмүүсийг оруулахгүй гэх шалтгаанаар түүний нэрийг хассан юм.
URL: