Офицеруудын замыг хэрхэх вэ?

Урин дулаан ирэхтэй зэрэгцэн нийслэлд зам засварын ажил өрнөдөг. Гэтэл жилийн жилд засч, сэлбээд байгаа тэдгээр зам ямархан настай болохыг хур бороо шалгаад, хэмжээд өгдөг гэж болно. Энэ зун хур ихтэй, усархаг бороо их орж байгаа тул нийслэлийн авто замууд “там” болжээ. Автомашин байтугай явган хүн тойроод гарахад бэрх болсон тэдгээр замын нэг нь Офицеруудын ордны зүүн урд аюулгүйн тойрог, Чулуун овоо чиглэлийн зам юм. Энхэл донхол ихтэйн дээр усархаг борооны улмаас зам илүүтэй эвдэрч, хотын автозамын түгжрэлд нэрмээс болж байна.

Офицеруудын ордны аюулгүйн тойрог орчмын зам ямар болсныг гэрэл зургаас харна уу.

А.ЗУЛ

 

















URL:

Tags:

Сэтгэгдэл бичих