Хойд Солонгосын генералууд хоорондоо буудалцсан уу?

Ким Чен Уны шадар жанжин штабын дарга Ли Ен Хог огцруулсныг дэлхий дахинд мэдээлэн янз бүрээр тайлбарлаж байна.   Огцорсан дэд маршалыг төрийн тэргүүний тушаалыг гүйцэтгэж, ажлын өрөнөөс нь гаргахыг оролдох үеэр буудалцаан үүсч, 20-30 хүн амь үрэгдсэн хэмээн БНСУ-ын  “Чосон ильбо” сонин тагнуулын батлагдаагүй мэдээ баримтыг үндэслэн мэдээлжээ.

Жанжин штабын хуучин даргыг саатуулахыг саяхан Улс төрийн ерөнхий газрын дарга болсон Чхон Рен Хо оролдсон гэх. Огцорсон дарга шийдвэрийг зөвшөөрөлгүй эсэргүүцэл үзүүлсэн бололтой. Бие хамгаалагчид нь түүнийг дэмжиж буудалцсан. Буудалцаан эмгэнэлт цуст ажиллагаа болж хувирав. Ли Ен Хо шархдсан буюу алагдсан байна гэж засгийн газрын нэрээ дурдаагүй түшмэд “Чосон ильбао” сонинд өгсөн мэдээлэлдээ дурдсэн гэжээ.

Энэхүү мэдээллийг Сөүлээс тараасан худал мэдээлэл гэж оросын тэргүүлэх магадлан шинжлэх хоёр төв – Дорно дахины судлалын хүрээлэн, Алс Дорнодын хүрээлэн дүгнэв.Учир нь БНАСАУ-ын бүр дээгүүр албан тушаалтай цэргийнхэн ч бие хамгаалагчгүй. Алба хааж байгаа байшинд ч гудамжид ч бие хамгаалагч байдаггүй гэнэ.

Хамгийн өндөр тушаалтай генералууд Ким Ир Сений хөшөөнд ганц дагуултай очдог байж. Гэхдэ этэр дагуул нь баглаа буюу хэлхээ цэцэг барьдаг хэмээн ОХУ-ын талаас үзэж байна. Тодруулбал, БНАСАУ-д хамгийн өндөр албан туушалтай ганц хүнийг хамгаалдаг. Иймээс БХЯ буюу жанжин штабад ямар нэг буудалцаан болсон гэх нь ор үндэсгүй зүйл гэж няцааж байна.

Пхеньянд Ким Чен Ир нас нөгчсөнөөс хойш засгийн эрхийг ахин хуваарилж байгаа . Ким Чен Ун эцгийнхээ гэрээсийг даган мөрдөж, Хятадтай харилцааг хянаж үзэх гэж байна гэх мэт мэдээллийг тархааж байна. Умард Солонгосын армийн жанжин штабын даргыг баривчлсан үеэр буудалцсан тухай мэдээллийн зорилго Хятад-Умард солонгосын харилцааг гутааж, Ким Чен Уны байр суурь сулхан байгааг харуулахад оршино гэж ОХУ-ын талаас тайдбар хийжээ.
Гэхдээ Ким Чен Уны ойрын хамтран зүтгэгчийг саатуулах үеэр цэргийн тусгай газрын байшинд буудалцсан тухай мэдээлэл үнэн эсвэл худал байсан ч сонирхол татахгүй байж чадахгүй. Түүнээс гадна хаалттай БНАСАУ-д засгийн төлөө тэмцлийн тухай цуу яриаг үнэн хэмээн үздэг. Эдийн засгийн хунд саад бэрхшээлээс болж БНАСАУ-ын байдал улам түгшүүртэй болсон нь цуу яриаг учир үндэстэй болгож байна. Засгийн эрхийг хуваарилах үеэр гар хоосон үлдсэн этгээдүүд үүгээр завшиж болзошгүй. Иймээс буудалцааны тухай хуурамч мэдээлэл үнэн чанартаа зарим талаар үнэн байж магадгүй.
www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих