21 мянган төгрөгийн санхүүжилт есдүгээр сард хийгдэнэ

 Гэтэл  энэхүү мөнгөтэй холбоотой олон асуудлууд гарч байгаа юм. Иргэдийн дунд эх орны хишгээ аваагүй иргэдийн мөнгийг эргүүлэн татах  яриа  гараад буй. Уг нь нэгэнт тухайн хүний нэрийн дансанд орсон бол эргүүлэн татах нь зохимжгүй, хууль бус хэрэг.

Гэсэн ч санхүүжилт дууссан гэх үндэслэлээр иргэдэд уг мөнгийг олгохгүй байгаа нь үнэн. Учир нь уг мөнгийг дахин төрөөс олгохгүй бөгөөд мөнгөө аваагүй иргэдийн мөнгийг буцаан татах гэж байгаа сургаар иргэдийн мөнгөө авах идэвхжилт эрс нэмэгдсэн байна.  Өөрөөр хэлбэл өмнө нь мөнгөө аваагүй байсан иргэд нэг дор  мөнгөө бөөн авсантай  холбоотой үүссэн байна. Тиймээс өнгөрсөн сарын санхүүжилт төдийгүй энэ оны Төрөөс төсөвлөсөн санхүүжилт нь дууссан аж. Наадмын үеэр харъяа аймаг, дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн ажил хариуцсан мэргэжилтнүүдийг цуглуулж  бүх данс тооцоо, тайлангуудыг үзээд, Хүний хөгжил сангийн мөнгө тарааж байсан арилжааны банкуудтай ч тооцоо нийлжээ.

Уг тооцоогоор улсын хэмжээнд дээрх мөнгийг огт аваагүй 42 мянган иргэн  байгаа аж. Тиймээс энэ мөнгийг олгоход  зориулагдах 20 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгахаар Сангийн яаманд мэдэгдэл хүргүүлээд байгаа юм.
Ингэснээр уг мөнгийг аваагүй иргэд ирэх есөн сард авах боломжтой аж.
www.uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих