МАН-ын генсект өрсөлдөх залуусаас хамгийн боломжтой нь Ж.Мөнхбат байна
МАН-ын Генсект 4, Намын даргад 2 хүн өрсөлдөнө .
МАН-ын түүхэн ялагдал гэж хэлж болох хоёр дахь ялагдалаа хүлээгээд байна. Энэ нь МАН-ын төв удирдлага, Намын дарга, Ерөнхий нарын бичгийн дарга, Орон тооны болон орон тооны бус нарийн бичгийн дарга нар, Хэлтсийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулах хангалттай шалтгаан болоод байна.
Үүгээр зогсохгүй Нийслэлийн сонгуульд үнэмлэхүй ялагдсан байдал нь Нийслэлийн МАН-ын хороог халаа сэлгээнд уриалан дуудаж байна.
Юуны түрүүнд МАН-ын даргын байр сууринд хоёр эрхмийн нэр явж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг намын даргаар бага хуралд санал оруулах УЗ-ийн шийдвэр гарсан байна. Үүнийг таалаагүй Хотын фракц мөн өөрийн гэсэн нэр дэвшигчээ сойхоор бэлтгэлээ базааж байгаа бөгөөд хэнийг вэ гэдгээ ихээхэн нууцлаж байна. Магадгүй М.Энхболдыг нэр дэвшүүлэх магадлал өндөр байна.
Ерөнхий нарийн бичгийн даргад Ж.Сүхбаатар өрсөлдөх нь нэгэнт тодорхой байгаа бөгөөд тэрээр УИХ-ын гишүүн байхдаа хуулийн өндөр мэдлэгтэй, Ц.Нямдоржтой заамдалцаж байхдаа нам дотроо хэлхээ хэлчихдэг хийхээ хийчихдэг эрс зоримог шийдэмгий гэдгээ харуулсан, С.Эрдэнийг “Новш” хэмээн байнгын хороон дээр тас хийтэл нь дайраад авсан нь өрсөлдөгчөө толгойг нь илээд байдаггүй гэдгээ хангалттай харуулсан. Хамгийн давуу тал нь нэр хүндтэй.
Мөн БОАЖ-ийн сайд Д.Цогтбаатарын нэр яригдаж байна. Тэрээр олон улсын харилцааны мэрэгжилтэй үүгээрээ ч олон жил ажилласан тул түүнийг дөлгөөн тайван их хүчтэй улс төр хийхгүй хэмээн ярилцаж байна. Гэвч тэрээр эрс шийдэмгий байдлаар асуудалд хандах нь олонтой байдаг. Сайд байх хугацаандаа Туул голыг бохирдуулагч арьс ширний үйлдвэрийн эздийг “алгадаад” гаргаж байсан үе бий. Хамгийн ноцтой нь өнөөдрийн хамгийн өндөр нэр хүндтэй улс төрч Х.Баттулгыг нам цохиж унагааж байсан тохиолдол хэдхэн жилийн өмнө болж байсныг түүний ойр тойрныхон ярьдаг. Тэгэхээр тийм ч зөөлөн боорцог бол биш.
Г.Занданшатарыг У.Хүрэлсүхийн залгамжлагчаар тавих тухай бас яригдаж байгаа авч тэрээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс доошоо бууж генсекийн ажил хийх тал дээр тийм ч таатай хандахгүй гэдгийг олон хүн гэрчилж байгаа бөгөөд одоог хүртэл нэр дэвшүүлж өрсөлдүүлнэ гэсэн яриа огт гараагүй ч “Зандка байвал болж байна” гэсэн МАСЗХ, НАМЗХ-ны залуучуудын амнаас гарах болжээ.
Үнэн сонины эрхлэгч , өнгөрөгч сонгуулиар Архангайд нэр дэвшиж шагигүй өрсөлдөгч гэдгээ харуулсан Ж. Мөнхбат генсект нэр дэвшиж байгаа нь олон хүнийг сандаргаж байна . Залуучуудын төлөөлөл бүрэн болж чадахуйц энэ эрхэмийг мориор яривал соёолон юм .
Энэ бүгдээс харахад МАН – д эрс шинэчлэлт хийх цаг нь болсонг илтгэж байна .
URL: