Г.Уянга ордонд нөхөртэйгээ “болзов”

Шинэхэн гишүүд тангаргаа өргөх үеэр хоёрхон гишүүний ар гэрийнхэн нь чуулганы танхимын үүдэнд хүлээж зогссон юм. Тэд бол гэр бүлээрээ парламентад сууж буй О.Содбилэгийн ээж Д.Туяа, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч Г.Уянгын нөхөр Г.Баатархуяг нар юм. О.Содбилэгийн ээж Д.Туяа хүүгээ хүлээж зогсонгоо хэвлэлийнхэнд эрхэм гишүүнийг багагүй магтаад авсан бол Г.Уянгын нөхөр эхнэртэйгээ хөтлөлцөн ордны хонгилоор хэсэг зугаалав. Хэвлэлийнхэн гэр бүлийн зураг татаж буй юм шиг л тэднийг дагасан ба тэр тусам нь хосууд халуун дулаанаар тэврэлдэн алхсан билээ. Эрхэм Г.Баатархуяг харин эхнэртээ нэлээд халамжтэй нэгэн бололтой дог шүү.


URL:

Сэтгэгдэл бичих