Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2012 оны 07 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн өмнө, төв болон говийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.

 Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


URL:

Сэтгэгдэл бичих