Бие даагчдын зөвлөл байгуулна

Д.Дэмбэрэл дарга алхаа цохимогц чуулганы танхимыг орхисон бие даагч гурван гишүүн үдээс хойш нь хэвлэлийн хурал зарлаж, Зөвлөл байгуулахаар болсноо мэдэгдлээ.

 

Анхдугаар чуулган ирцийн бойкотоос гарч, УИХ-ын даргатай болсны дараа тэд Бие даагчдын зөвлөл байгуулах асуудлаа албан ёсоор тавих гэнэ. Бие даагч гишүүд өөр өөрийн мөрийн хөтөлбөртэй.

 

Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ийм шийдвэр гаргажээ. Энэ нь 2004-2008 онд АН-ынхан Зөвлөл байгуулан ажиллаж байсантай эрх зүйн хувьд ижил юм байна. Тэднээс сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.

-Хамтарсан Засгийн газарт бие даагчид орж ажиллах нь нээлттэй гэж АН-ынхан мэдэгдсэн. Ц.Даваасүрэн гишүүн ч бас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд тэдний саналыг хүлээж авахаас татгалзахг үй гэж байсан шүү дээ?

С.Ганбаатар: -Бид сонгогчдын эрх ашгийг хам гаалж ажиллана. Зөвлөл дээрээ асуудлаа ярьж саналаа нэгтгэж явна. Зөвлөл байгуулсан хойно Засгийн газарт орох уу, нийлэх үү, аль хууль дээр санал бодлоо нэгтгэх вэ гэдэг өөр асуудал.

Ц.Даваасүрэн: -Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь бидний хувьд хамгийн чухал. Хэрэв санал болговол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хамтрахаас аргагүй. Ард байгаа сонгогчдынхоо төлөө явах ёстой. Засгийн газарт орох уу, үгүй юү гэдгийг Зөвлөл байгуулсны дараа ярина.

 

-Үүний тулд бие даагчид мөрийн хөтөлбөрөөсөө Засгийн газрын хөтөлбөрт оруулах уу?

Ц.Даваасүрэн: -Хоёр арга бий. Нэгд, улсын нэгдсэн төсөв хэлэлцэх үед түүнд хөтөлбөрөөсөө жижиг асуудлыг тусгуулж болно. Хоёрт, гурав, дөрвөн жилд хэ рэгжүүлэх том ажлыг Засгийн газрын мө рийн хөтөлбөрт тус гуулахаас аргагүй.

С.Ганбаатар: -Зөвлөлийн эрх ашгаас шалтгаалж олонх, эвсэл цөөнхтэй хамтрахаа шийднэ. Ард түмний эрх ашгийг аль бүлэг шийднэ, тэдэнтэй хамтарна. Харин одоо УИХ-ын бүлгүүд бие биеэ шахаж гацаасан байдалтай байна. Ийм байж болохгүй. Сонгогчдын бэрхшээлийг шийдээрэй гэж тэднийг иргэд сонгосон. Гэтэл УИХ өөрөө ард түмний бэрхшээл болчихоод явж байна. Ийм байхад УИХ-ын гишүүдэд татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин тавих ёстой юу, үгүй юү.

 

-Яамдын тоог нэмэх АН-ын саналыг юу гэж үзэж байна вэ?

Ц.Даваасүрэн: -Гишүүд эдийн засаг томорсныг, 17 дахин өс сөнийг ойлгохгүй байна. Асуудал түүнийг дагаад бас томорч байгаа. Яамд бодлого биш, өдөр тутмын ажил хийж байна. Цомхон байна гэдэг чадварлаг гэсэн үг биш. Яам цөөн бол сайн гэж хэлж бас болохгүй. Яамны ачаалал хэр байна, тэр ачааллыг даагаад явах хүний нөөц ямар байна гэдэг чухал.

С.Ганбаатар: -Яам байгуулахын тулд эхлээд ажлын байрны зураглал хэрэгтэй. Тэрнээс биш зарим газарт ажилтан нь хийх ажил багатайгаас хоорондоо чат лаад, зарим газар ачааллаа дийлэхгүй ухаан алдаж унаад байж таарахгүй. Үүнийг яамд байгуулахдаа зохицуулах ёстой.

Х.Болорчулуун: -Одоо байгаа ажилтнуудаар оролдож халж солих хэрэггүй. Яам нэмэх саналыг дэмжихгүй байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих