С.Баярын өрөөний хаалгыг эвджээ
Төрийн ордонд орон байрны хэрүүл дэгдэж байна. Шинэ гишүүд нь өрөө авах гэж, харин хууччуул нь өрөөнөөсөө гарахгүй хэмээн гүрийж байгаа сурагтай. Хууль зүйн сайд Ц.Нямдорж өрөөгөө өгөхгүй тас гүрийж байгаа бол УИХ-ын гишүүн асан С.Баярын өрөөг хүчээр онгойлгожээ. Энэ удаагийн УИХ-д 30 гаруй шинэ гишүүн орсон байгаа. Хуучин гишүүд буюу дахин сонгогдсон нь хуучин өрөөндөө сууж байгаа бол шинээр сонгогдсон гишүүдэд УИХ-ын тамгын газраас өрөө хуваарилж байгаагаас ийм асуудал үүссэн гэнэ. Угтаа бол УИХ-ын гишүүн асан С.Баяр өрөөгөө суллаж, дараагийн хүнд шилжүүлэхийг зөвшөөрчээ. Гэтэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн тусгай хамгаалалтынханаар С.Баярын өрөөг лацдуулсан гэнэ. Харин түүнийг нь Тамгын газрынхан эвдэж, зохих ёсны акт тогтоосон байна.
З.Одончимэг
mminfo.mn
URL: