Лондонд 50 фунтээр таксинд хонож болно
ЛОНДОН. /ИТАР-ТАСС/. Их Британийн нийслэлд болох олимпийн наадмын үеэр олон жуулчинд нүүрлэж болох зочид буудлын өрөө хүрэлцэхгүй асуудлыг шийдэх аргыг Лондоны таксины жолооч санал болгожээ.
Британийн хэвлэлд мэдээлснээр, авхаалжтай жолооч машинаа нэг хүн байрлаж болох ор, Британийн далбаа бүхий хөнжилтэй зочид буудлын өрөө болгон өөрчилсөн байна. Нэг хоногийн жуулчны үйлчилгээг 50 фунт стерлинг буюу 78 орчим доллароор авах аж.
Олимпийн наадмын өдрүүдэд замын ачааллын улмаас ажилгүй болох асуудлыг шийдэхийн тулд таксины жолооч тийм үйлчилгээ үзүүлэхээр шийджээ. Долоодугаар сарын 16-наас эхлээд олимпийн үеэр Британийн нийслэлийн замд нийслэлийн Хитроу нисэх буудлаас хотын төвийг чиглэсэн тээврийн маршрут гарсан аж.
Тодруулбал, М4 зурвас ердийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өдөр бүрийн 05:00-22:00 цагт хаана. Энэ заалтыг зөрчвөл 130 фунтээр торгох ба энэ замд машинаа тавибал илүү их мөнгөн торгууль төлж байж машинаа авах хэрэг гарах аж.
З.Амгалан
URL: