Дэлхийн хөл бөмбөгийн холбооны элч Монголд ирнэ
Дэлхийн 1998 оны аварга, дэлхийн хөл бөмбөгийн холбооны элч, Францын үндэсний лигийн тамирчин Кристиан Карамбө Монголд наймдугаар сарын 30-нд ирэх гэнэ. Тэрбээр наймдугаар сарын 31-нд Монголд болох “Rostaing Mongolia Trophy 2012” олон улсын адал явдалт буухиа тэмцээний шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болон загварын шоунд оролцох юм байна. “Rostaing Mongolia Trophy 2012” олон улсын адал явдалт буухиа тэмцээний талаар 2012 оны долдугаар сарын 23-ны даваа гарагт “Монгол ньюс” компанийн байранд 11:00 цагт хэвлэлийн бага хурал болно.
URL: