178 барилга байгууламжийг зогсоожээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны эхний хагас жилд дэд бүтцийн хяналтын чиглэлээр нийт 4077 салбар нэгж, 7175 хувь хүн, 6695 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, нийтдээ 18334 зөрчлийг илрүүлж, зөрчлийн 54.2 хувийг арилгуулсан байна.

Энэ хугацаанд улсын байцаагчийн 259 акт, 2618 хугацаатай албан шаардлага, 1799 дүгнэлт үйлдэж, хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг зөрчсөн 41 барилга байгууламжийн үйл ажиллагааг бүр зогсоож, зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар 178 барилга байгууламжийг зогсоосон байна.

Зөрчлөө хугацаандаа арилгасан 42 барилга байгууламжийн үйл ажиллагааг сэргээх акт үйлджээ. Салбарын хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд 225,8 сая төгрөгийн торгууль, шийтгэвэр, 369 мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоож 99,3 хувийг барагдуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих