ДОХ-ын тархалтын тоо буурч байна
ДОХ-ын эсрэг дэлхийн нийтийн тэмцэл үр дүнгээ өгч эхэлжээ. НҮБ энэ талаар хийсэн судалгааны дүнгээ танилцууллаа.
Өнгөрсөн жил дэлхий даяар ДОХ-ын халдвар авсан нийт 2.5 сая тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь 2001 оны байдалтай харьцуулахад дөрөвний нэг хувиар буурсан үзүүлэлт юм. НҮБ-ын ДОХ-ын эсрэг хөтөлбөрийн удирдагч Мичель Сибиди өнгөрсөн лхагва гарагт Вашингтон хотноо энэхүү судалгааны дүнг танилцууллаа.
ДОХ-ын халдвар авсан хүүхдүүдийн тоо өнгөрсөн хоёр жилийн дотор дөрөвний нэг хувиар буюу 330 мянгаар буурсан байна. Харин 15-24 насны шинээр халдвар авагчдын тоо гуравны нэг хувиар багасчээ. Өнгөрсөн жил өдөр бүр энэ насны 2400 хүн халдвар авдаг байжээ. 2011 оны байдлаар найман сая хүн ДОХ-ын эсрэг эмчилгээ хийл-гэсэн бөгөөд энэ нь өмнөх оноос тавны нэг буюу 1.6 саяар бага байгаа гэнэ.
Эерэг үр дүн ялангуяа Сахарын зүүн хэсгийн улсуудад ажиглагджээ. НҮБ 2015 он гэхэд ДОХ-ын шинээр халдвар авагчдын тоог 15 саяар бууруулах зорилт тавьсан тухай Мичель Сибиди нэмж хэл-лээ. НҮБ дэлхийн нийт 80 гаруй орны ДОХ-ын тархалтыг судалж дээрх судалгааг гаргасан бөгөөд өнгөрсөн таван жилийн дотор энэ өвчний эмчилгээ хийлгэх хүний тоо хоёрны нэг хувиар нэмэгдсэн таатай мэдээлэл байна.
Олон улсын хамтын нийгэмлэгүүд ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа, эм тариа, сургалт семинар зэрэгт өнгөрсөн гурван жилийн хугацаанд 8.2 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Дээрх мөнгөний тал хувийг АНУ-ын тал гаргажээ. Харин Мичель Сибиди “2015 оныг хүртэл тавьсан зорилгодоо хүрье гэвэл дээрх шиг мөнгө хангалтгүй байна” хэмээжээ. Эмчилгээний эм тарианы үнэ өнгөрсөн арван жилийн хугацаанд 10 мянган ам.доллараас жил тутамд тогтмол 100 ам.доллараар буурсаар байгаа гэнэ.
Гэхдээ хамгийн гол асуудал бол ДОХ-ыг үүсгэгч вирус нь өнөө-гийн бидний ашиглаж буй эмчилгээний бодист тэсвэртэй байгаа явдал юм. 2011 оны байддаар ойролцоогоор 1.7 сая гаруй хүн ДОХ-ын улмаас нас барж байна. Гэхдээ энэ тоо 2005 онд 2.3 сая байжээ. Харин өнөөдөр дэлхий даяар нийт 34 сая хун ДОХ-ын халдвартай амьдарч байгаа гэнэ. Учир нь одоогийн эмчилгээний бодис эл өвчнөөс ангижруулж чадахгүй ч насыг нь уртасгаж чаддаг юм.
Б.Ууганчимэг
URL: