Зоос банкны гэх шүүх хурал хойшлов

“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаж байгаа тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр 11.00 цагт эхэлсэн ч дахин хойшиллоо.

П.Сэлэнгийн өмгөөлөгч н.Оюунбилэг гадаадад томилолтоор явсан учир шүүх хуралд ирсэнгүй.   Харин Ж.Алтанцаг өмгөөлөгчгүй ирсэн тул шүүх хурлыг наймдугаар сарын 9-ийг хүртэл хойшлуулав. Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг бусдыи эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг. тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа юм.

Ц.ӨРНӨХ


URL:

Сэтгэгдэл бичих