Н.Энхбаяр зунаас өмнө төрийн эргэлт хийнэ гэж ам гарчээ

МАХН гэдэг нэрээ авч чадах уу гэх асуудлаар бусад улс төрийн хүчнүүд ярилцах үеэр тэрээр ийн ам гарчээ.
“Намын нэр гэдэг бол жижиг асуудал. Энэ МАНАН-г сонгуулийн аргаар арилгах ямар ч боломжгүй нь харагдаж байна. Монголд хувьсгал гарах ёстой. Энэ хувьсгалыг хэн хийх вэ? гэдэг дээр бол асуудал алга” хэмээн экс Ерөнхийлөгч ярьсан байна. Мөн тэрээр өөрийн хувийн телевизээр ярилцлага өгөхдөө албан ёсоор мэдэгдэв.

3 сарын 1-нд байгуулагдсан “Эх орон шударга ёс” хөдөлгөөнд сүүлийн үед  идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бүхий л нам, хөдөлгөөнүүд нэгдсэн бөгөөд “хувьсгалынх нь” мэдээлэл, сурталчилгааны ажил хэдийн эхэлсэн аж.

Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “хувьсгалын санхүүжилт” ч шийдэгдэж буй гэнэ.
ҮШН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянга  2006 онд бичигдсэн “Дөрөвдүгээр сарын түүх” өгүүлэлдээ 400 сая төгрөг байсан бол Монголд өнгөт хувьсгал гарах байсан юм хэмээн бичиж байсан билээ.

Х.Бадамгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих