“Хоёр дахь ахмад нь даргалж болохгүй юү”
“УИХ-ын даргыг сонгох асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэгтэй зөвшилцөөгүй. Зөвшилцөх бичгийг өчигдөр орой авсан. Энэ асуудлаар МАН зөвшилцөх шаардлагатай” гэсэн шалтгаанаар тус бүлгийнхэн хуралд суухгүйгээ илэрхийлэн анхдугаар чуулганы үйл ажиллагаа гацаанд ороод байна.
Хуулиараа УИХ-ын даргыг сонгох хүртэл парламентын гишүүдийн хамгийн ахмад настай нь хуралдаан даргална гэсэн байдаг тул АН-ын бүлгийнхэн “Нэгэнт хамгийн ахмад настай Д.Дэмбэрэл хуралдааныг завсарлуулж алхаа тогшоод гараад явсан тул хоёр дахь ахмад настнаар нь даргалуулж болохгүй юү” гэсэн гаргалгаа олохоор ярилцаж байна. Гэвч энэ нь хууль зөрчих юм.
Хэрэв насныхаа эрэмбээр Д.Дэмбэрэл гишүүний дараах хүнийг олох гэвэл гишүүн Ч.Улаан, Р.Гончигдорж нарын нэг байх бололтой.
Намын бүлэг хугацаагүй завсарлага авдгийг өөрчлөх тухай хуулийг түрүүчийн Их Хурлаар батлах гээд амжаагүй тул МАН-ын бүлэг хэзээ хуралдаанд орж ирэх нь тодорхойгүй боллоо.
URL: