МАН-ын бүлгийнхэн орж ирэхгүй байна
УИХ-ын анхдугаар чуулган 11.00 цагаас эхлэх байсан ч МАН-ын бүлгийнхэн орж ирэхгүй байна. Мөн бие даагчид орж ирсэнгүй. УИХ дахь АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд чуулганы танхимд байраа эзэлжээ.
Чуулганы танхим хавьд дуулдаж буй яриагаар бол анхдугаар чуулганыг хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл зарлан хуралдуулах ёстой. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын даргыг сонгох хүртэл анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн даргалдаг. Тэр дагуу МАН-ын бүлгийн гишүүн Д.Дэмбэрэл чуулган даргалж байгаа юм.
Гэтэл хуралдаан даргалагч чуулган зарлаагүй байхад АН-ын дарга Н.Алтанхуяг хуралдаан зарласан нь угаасаа анхдугаар чуулганыг бойкотлох сонирхолтой байгаа МАН-ын бүлэгт дажгүй шалтаг болсон бололтой.
Д.ОЮУН
URL: