ОХУ дахь лалын шашны тэргүүн амиа алджээ

ОХУ-ын Бүгд найрамдах улс Татарстанд өчигдөр хоёр халдлага гарчээ.

Халдлагын үеэр ОХУ дахь лалын шашны нэгэн тэргүүн амиа алдаж, нэг нь шархадсан байна. Татарстаны муфти буюу лалын шашны тэргүүн Илдус Файзовыг Казань хот дахь нэгэн радио станцаас гарч ирэх үед машин нь дэлбэрчээ.

Тэрээр хүнд шархадсан байна. Харин халдлага гарах үеэр өөр газарт түүний туслах Валюла Якупов толгойдоо буудуулж нас барсан байна. Татарстаны Аюулаас хамгаалахынхан шашны тэргүүнийг хамгаалалтад авч, хотод онц байдал зарлаад байгаа талаар ОХУ-ын Интерфакс агентлаг мэдээллээ.

Б.Номин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих