Атлантын далайгаас 48 тонн мөнгөн гулдмай олдов
Хойд Атлантын далайн ёроолд 70 гаруй жил хадгалагдсан 48 тонн мөнгөн гулдмайг Америкийн хөлөг онгоцны нэгэн компани татаж гаргаж ирсэн талаар “Известия” сонин мэдээллээ.
“СС Gairsoppa” хэмээх хөлөг онгоц 1941 онд Энэтхэгээс Англи руу мөнгө ачиж аваад, Ирландаас баруун өмнө 300 милийн зайд нацистуудын шумбагч минад өртжээ. Өдгөө энэ хөлөг онгоц Титаникаас 2.9 милийн гүнд байгаа талаар “My San Antonio” сайтад бичжээ.
Тус хөлөг онгоцноос гаргаж авсан мөнгөн гулдмай зах зээлийн ханшаар 38 сая доллараар үнэлэгдэх юм байна. Эндээс нийтдээ 1203 ширхэг мөнгөн гулдмайг гаргаж, ачааны гурван том онгоцоор Английн Бристол хот руу хүргэжээ.
Үнэт эрдэнийг Их Британийн Засгийн газарт шилжүүлсэн бөгөөд далайн ёроолоос гаргаж ирсэн компанид орлогын 80 хувийг өгөхөөр тохирсон байна.
URL: