УИХ-ЫН ЗУРГААН ГИШVVНИЙГ ЭГVVЛЭН ТАТАЖ БОЛЗОШГVЙ

-Шинээр сонгогдсон парламентын гишvvдээс цөөнгvй нь гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа. Хэрэв тэднийг шvvхийн байгууллага буруутай гэж vзсэн тохиолдолд Vндсэн хуульд заасны дагуу УИХ-ын гишvvнээс эгvvлэн татна. Vvнээс өмнө тухайн УИХ-ын гишvvний гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бvрэн эрхийг нь тvдгэлзvvлэх эсэхийг шийдвэрлэх учиртай.
УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс хууль зөрчөөд ч болов УИХ-ын гишvvн болох гэж улайрсан нь ч бий гэхэд дэгсдvvлсэн болохгvй. Тодруулбал, Өвөрхангайд МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхvv, С.Чинзориг нар сонгуульд ялсан ч хууль зөрчсөнөөс болж, УИХ-ын гишvvний тангаргаа өргөж чадаагvй. Өнөөдөр тэд УИХ-ын гишvvн болох эсэх нь ч тодорхойгvй яваа.

Тойргийн хороо эл асуудлыг шийдвэрлэх ёстой ч, хуралдааны ирцээ бvрдvvлж чадахгvй гацаа vvсгэчихээд буй. Парламент 76 гишvvнтэй байхаас одоогоор 69 нь тангаргаа өргөж, Төрийн ордонд төвхнөсөн. Тэднээс Ч.Хvрэлбаатар, Б.Чойжилсvрэн, О.Содбилэг, Д.Хаянхярваа, С.Дэмбэрэл, З.Баянсэлэнгэ нар цаашид УИХ-ын гишvvн байх эсэх нь эргэлзээтэй. Гэмт хэрэгт холбогдсон нь тэдний суудал ганхах шалтгаан болж байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн УИХ-ын гишvvн Д.Хаянхярваад холбогдох хавтаст хэргийг уржигдар Нийслэлийн прокурорын хяналтад шилжvvлжээ. Тvvнийг Сангийн сайдын албан тушаалаа хэтрvvлэн ашиглаж, тойргийнхоо өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хvний хөгжил сан”-гийн мөнгө болох 670 мянган төгрөгийг тараасан хэмээн буруутгаж байгаа юм. Хэрэв прокурор буруутай гэж vзвэл яллах дvгнэлт vйлдэж, хавтаст хэргийг нь шvvхэд шилжvvлэх юм.
Шvvхийн шатанд очсон УИХ-ын гишvvнд холбогдох хэрэг ч байна. Энэ бол парламентийн есөн эмэгтэй гишvvний нэг З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэрэг. Тэрээр өнгөрсөн онд Н.Энхбаярын туслах Б.Тулгыг баривчлах vед зөвшөөрөлгvй, хууль бусаар жагсаал хийсэн. Тухайн vед З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишvvн М.Амартvвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар ажил vvргээ гvйцэтгэн явсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдаж, хvч хэрэглэсэн хэрэгт холбогдсон юм. Эл хэргийг Чингэлтэй дvvргийн шvvх өмнө нь хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан удаатай. Гэтэл прокурор Ц.Хашбаатар шvvхийн эл шийдвэрт эсэргvvцэл бичиж, Нийслэлийн шvvхэд хандсан. Саяхан тус шvvх З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг анхан шатны шvvхээр шийдвэрлэ хэмээн даалгасан байна. Тэгэхээр Чингэлтэй дvvргийн шvvх тун удахгvй УИХ-ын гишvvн З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг товлож хэлэлцэх нь. Хэргийг анх хэлэлцэхдээ улсын яллагч Ц.Хашбаатар З.Баянсэлэнгэд нэг жил хоёр сарын хорих ял төлөвлөснөө дуулгасан ажээ. Хэрэв шvvх тvvнд ял сонсгоход хvрвэл мөн л УИХ-ын гишvvнээс эгvvлэн татах асуудал яригдах нь.
УИХ-ын гишvvн Ч.Хvрэлбаатар, Б.Чойжил­сvрэн, О.Содбилэг нарыг ч хууль хяналтынхан шалгаж байгаа. СЕХ-ны дарга Н.Лувсанжав “Хууль хяналтын байгууллага тэднийг буруутай гэдгийг тогтоовол Vндсэн хуулийн дагуу УИХ-ын гишvvнээс эгvvлэн татах эсэх асуудал яригдана” хэмээн ярьсан удаатай. Тэднийг
Сонгуулийн тухай хууль зөрчиж, сурталчилгааны явцад сонгогчдод эд зvйл, мөнгө тараасан, санал хураах явцад нөлөөлөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтыг давхардуулан vйлдсэн гэх мэт хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
ИЗНН-аас жагсаалтаар УИХ-д суух эрх өвөртөлсөн С.Дэмбэрэлийн хувьд ч хэдэн жилийн тэртээ холбогдсон хэрэг нь сөхөгдчихөөд буй. Тvvнийг МVХАVТ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, төрсөн эгчийнхээ хvvхдийн нэр дээр их хэмжээний газар авсан тухай vндэслэлээр АТГ-ынхан шалгаж байгаа. Гэвч тэрээр “Шvvхийн хэрэгсэхгvй болгосон хэргийг сөхөж, улс төрийн зорилгоор эгчийн хvvхэд бид хоёрыг оролдож байна” гэж тайлбарласан.
Ямартай ч, парламентын шинээр сонгогдсон зарим гишvvний холбогдоод буй хэргийн тухай мэдээллийг хvргэхэд ийм байна. Хууль хяналтынхан vнэн мөнийг нь тогтоож, дэнсэлнэ биз ээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих