Засгийн газрын гэрээг үзэглэж, сайдуудын нэр тодорлоо
Өчигдөр 17:00 цагт зарласан хэвлэлийн хурал 17:30 минутад эхлэв. Хэвлэлийн хуралд зарласан хүмүүс маань Төрийн ордоны Г тамхимын үүдэнд ирчихээд орж өгөхгүй сэтгүүлчдийг чилхээв. Энэ зуур хүлээж байгаа сэтгүүлчид “Ганц нэг дэд сайдын тохироо дутаа байгаа хэрэг дээ” хэмээн өөрсдийгөө хөгжөөнө.
Ийнхүү үүдэнд ирчихээд орж өгөхгүй халгаад байсан Х.Баттулга, Ч.Улаан, С.Дэмбэрэл, Ч.Сайханбилэг, Д.Тэрбишдагва, Г.Ганхүү нар шинэ Засгийн газар байгуулах гэрээний тунхагийг танилцуулсан юм.
Тунхагийг АН-ын ажлын хэсгийн дарга УИХ-ын гишүүн Х.Баттулга уншиж танилцууллаа. Уг тунхагт “Үндсэн хуулийн хүрээнд улс орон, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд тогтвортой хамтран ажиллахаар тохиролцож, хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдвэрлэснээ тунхаглаж байна. АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газар нь үйл ажиллагаандаа АН-ын “Монгол хүн” хөтөлбөрийг үндэс болгон ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг тусган, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсрууллаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийг ард иргэддээ ил тодоор тогтмол мэдээлж, үр дүнтэй, идэвхтэй хамтран ажиллах болно гэж тунхаглаж байна” гэжээ. Мөн зургадугаар сарын 28-нд болсон УИХ-ын сонгууль биднийг эвсэхээр өөр аргагүй байдал хүргэлээ. Тиймээс ард түмнийхээ сонголтын хүндэтгэж АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН хамтран Засгийн газар байгуулж байгааг Х.Баттулга онцлов.
Ч.Сайханбилэг болон Ч.Улаан нар энэ Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд тогтвортой ажиллах болно. Замаасаа буцдаг өмнөх засгийн газрын алдааг давтахгүй, бид энэ тухай гэрээнд “Тогтвортой, үр дүнтэй ажилна” гэж тусгасан байгаа гэлээ.
Гэрээнд орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцохоор тусгасан бөгөөд Засгийн газарт бие даагч орох боломжтой гэж заажээ. Засгийн газрын гишүүдийн харьцаа 25:75 байх юм. АН болон ИЗНН 75-ыг нь бүрдүүлж, 25 хувь нь “Шударга ёс”-ийг гишүүд байх аж.
Одоохондоо Засгийн гарын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэхэд эрт байна. Энэ бүхэн хуулийн дагуу явах учиртай. Эхлээд Чуулганы нэгдсэн хулалдаанаар УИХ-ын даргыг сонгож, Ерөнхий сайдыг нэр дэвшүүлсний дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл өргөн баригдаж, хэн хэн сайд болох хэдэн яамтай байх гэх мэт асуудлууд тодорхой болно гэдгийг Ч.Сайханбилэг хэлэв.
Үүний дараа ажлын хэсгийн ахлагч нар гэрээнд гарын үсэг зарсан юм. Одоогийн байдлаар доорх байдлаар сайдуудын нэр тодроод байна.
Шадар сайд Д.Тэрбишдагва
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг
Дотоод хэргийн сайд Л.Цог
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
Эдийн засгийн тогтвортой хөгжлийн сайд (Сангийн яам) Н.Батбаяр
Эрчим хүчний сайд М.Сономпил
Батлан хамгаалахын сайд Н.Батцэрэг
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
Зам тээврийн сайд А.Гансүх
Үйлдвэржилт, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
Гадаад хэргийн сайд Лу.Болд
Боловсролын сайд Ц.Даваасүрэн
Нийгмийн Хамгаалал сайд С.Эрдэнэ
Хөдөлмөрийн сайд Ц.Оюунгэрэл
Эрдэс баялагийн сайд Д.Ганхуяг
Спорт аялал жуулчлалын сайд С.Оюун
URL: