Л.Гансүх сайдыг ирэх долоо хоногт АТГ-т өгнө
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг ирэх долоо хоногт Авлигатай тэмцэх газарт өгөх гэнэ. Түүний талаарх өргөдлийг сэтгүүлч А.Баатархуяг, Үндэсний шинэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянга нар өгөх бөгөөд тодорхой судалгаа бүхий мэдээллийг ч хавсаргах аж.
Л.Гансүх сайд А.Баатархуяг болон Г.Уянга нарыг өөрийг нь гүтгэсэн хэмээн гомдол гаргачихаад байгаа юм. Харин нөгөө тал нь түүнийг өндөр үнэтэй хаус авлигад авсан хэмээн бичсэнээ баримт, нотолгоотой хэмээдэг.
Ямартай ч сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нар өнгөрсөн даваа гарагт АТГ-т хандах байснаа хойшлуулж, уг асуудлыг ул суурьтай шийдүүлэхийн төлөө тэмцэхээр шийджээ.
URL: