Вашингтончууд “Facebook”-ээр саналаа өгнө
АНУ-ын Вашингтон мужийн оршин суугчид ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Facebook”-ээр дамжуулан саналаа өгч болох гэнэ. Үүний тулд хэрэглэгчид уг сүлжээнд бүртгүүлж, тусгай анкет бөглөн, хувийн мэдээллээ оруулах ёстой аж. “Майкрософт” корпорацийнхан ийм боломжийг бүрдүүлээд байгаа юм байна.
2008 онд сонгууль өгөх цахим тогтолцоог нэвтрүүлэх саналыг Вашингтон мужаас анх дэвшүүлж байжээ. “National Journal”-д бичсэнээр судалгаагаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус мужийн оршин суугчдын 32 хувь нь ийн цахим хуудсаар саналаа өгөх хүсэлтэй байгаа гэнэ. Тэдгээр хүмүүсийн 62 хувь нь залуучууд аж.
Д.ЦЭРЭНДОЛГОР
URL: