Гурван нам Засгийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Засгийн газар байгуулах асуудлаар АН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, ИЗНН-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн мэдээлэл хийсэн. Түүний дараахан гурван нам хамтарсан Засгийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд АН-аас Х.Баттулга, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Ч.Улаан, Д.Тэрбишдагва, С.Удвал, Г.Уянга, ИЗНН-аас С.Дэмбэрэл, Г.Ганхүү нарын гишүүд оролцсон юм.
Гэрээнд АН-аас дэвшүүлсэн “Монгол хүн – 2020” хөтөлбөр, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс дэвшүүлсэн “Монголоо аврах 5 хөтөлбөр”, ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөтөлбөрүүдийн гол ажлуудыг хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгахаар заасан байна. Мөн 2016 он хүртэл гэрээ хүчин төгөлдөр байхаар тусгажээ. Гэрээнд АН-ын Ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Ч.Улаан, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл нар гарын үсэг зурлаа.
URL: