Амлалт бол амлалт, өгөх ёстой, авах ёстой
Ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс өгөх сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөг хэзээ өгөх эсэх нь тодорхойгүй байна. Уг нь сонгуулийн өмнө иргэдийн гар дээр сая төгрөг бүрэн оччно гэж байсан боловч 330 мянган төгрөг л ирсэн. Тиймээс ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үлдэгдэл 340 мянган төгрөгөө хоног тоолон хүлээж байгаа юм. Ямартаа ч есөн сард эдгээр иргэдэд тарааж магадгүй гэсэн яриа сонсогдоод байгаа юм. Гэвч яг хэзээ өгөхийг хэлчих хүн олдохгүй байгаа юм. Сангийн яам, Халамж үйлчилгээний хэлтэсд энэ талаар мэддэг хүн нэг ч алга. Тэр нь байхгүй, энэ нь амарсан гэсэн хариулт л өгч байна. Мөн маргааш өгнө гээд “том дугараад” байсан эрхэмүүд суудалдаа тогтож ядаж байгаа юм.
Уг нь тухайн халамжийн эх үүсвэрийг Оюутолгойн урьдчилгаа, Оюутолгойн ноогдол ашиг зэргээс бүрдүүлэхээр төрөөс шийдвэрлэсэн. Гэвч энэ эх үүсвэрийн бүрдүүлэлт удаашралтай байгаагаас болоод дээрх халамжийн үйлчилгээнд хүндрэл учраад байгаа юм. Сангийн яамнаас 7 сардаа багтаан санхүүжилт хийнэ гэсэн. Гэвч одоог хүртэл хийгдээгүй байна хэмээн халамжийн хэлтсийн ажилтнууд ярьж байна. Тэгвэл зарим аймагт /Дархан-Уул, Архангай, Дундговь/ яаж 670 мянган төгрөгийг гүйцэт олгов. Эдгээр аймгуудад орлогын эх үүсвэр бүрдээд, санхүүжилт хийгдсэн гэсэн үг үү.
Ямартаа ч иргэд мөнгө тараахыг хүлээсээр байгаа юм. Бараг л өдөр болгон харъяа банкныхаа хаалгыг татаж үлдэгдэл 340 мянган төгрөгнийхөө талаар асуудаг. Үүнээс болоод тэрүү зарим банк хаалган дээрээ “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг санхүүжилт хийгдээгүй, тиймээс олгохгүй байгаа” гэсэн тайлбар бүхий бичиг наасан байна.
“Ингэж бөөн юм болж байхаар өгөхгүй байсан нь дээр, энэ мөнгөнөөс болоод хамаг хүнсний үэн нэмэгдчихлээ” гэж иргэдэд халаглаж байна. Нэрээ ч тухайн халамжийг иргэдэд олгох сургаар инфляци гэж огцом өссөн. Үүнийг эдийн засагчид ч батлаад байгаа юм.
Өнөөдрийн байдлаар ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 620-оод тэрбум төгрөг тараасан гэсэн албан бус тоо байна. Үлдэгдэл мөнгийг тараавал дахиад 300 гаруй тэрбум төгрөг болно. Энэ их хөрөнгө инфляцийн өсөлтөнд юу ч биш болон хувирч байгаа юм. Ёстой л аманд ч үгүй хамарт ч үгүй болж байна гэсэн үг болж байна.
Гэхдээ амлалт бол амлат. Өгөх ёстой, авах ёстой.
Л.Аамий
Оллоо.мн
URL: