С.Мөнхбат аваргын барцад
Үндэсний баяр наадмаар аваргууд дөрвийн даваанд өвдөг шороодсон нь олон хүний гайхширлыг төрүүлсэн.
Тэр дундаа залуу аварга С.Мөнхбатыг бөхийн хорхойтнууд энэ жил цолоо баталсан, сайхан барилдаан үзүүлнэ хэмээн итгэл тавин, “дээлийн захыг нь мушгиж” суусан болов уу. Харамсалтай нь, аварга тэрхүү их итгэлийг орвонгоор нь эргүүлж, дөрвийн даваанд нутгийн бөхтэйгөө оноолт таарч, өвдөг шороодсон.
Төв цэнгэлдэхэд түүний өмнөөс харамссан бөх сонирхогч, наадамчин олон тухайн үед олон байсан ч чухам яагаад унасныг төдийлөн ойлгоогүй. Тэр ч бүү хэл үзүүр, түрүүний барилдааны үед С.Мөнхбат аварга баруун гараа сойчихсон зогсож буйг ч анзаараагүй л болов уу.
Ойрын эх сурвалжийн хэлж буйгаар аварга ослын шокноос гарч амжаагүй байсан нь ийнхүү түүний барилдаанд нөлөөлсөн бололтой. Тэрбээр наадмын өмнөхөн Туул голд машинтайгаа осолдсоны улмаас сэтгэл санааны хувьд тун хүнд байсан гэнэ. Тиймээс тэрхүү сэтгэл зүйн байдал нь бүтэн жилийн бэлтгэлийг нь үгүй хийсэн ажээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: