Начингууд ичдэг юм байжээ
Монголчууд бид бөхөө дээдэлж буй нь энэ гээд бүр давраачихсан улс. Бөхчүүд нь ч олны хүндэтгэлийг даахгүй буруу онгирч, аархах нь их байдаг.
Гэтэл саяхан Завхан аймгийн харьяат улсын начин Ш.Жаргалсайхан, улсын начин Б.Гончигдамба нар олны өмсөж яваа хувцаснаасаа ичээд олны өмнө шагналаа гардаж авахаас төвөгшөөж байв.
Уяачдын наадмын үеэр Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд урамтай сайхан барилдсан бөхчүүдэд баяр наадмын комиссоос бай, шагналыг нь гардуулдаг уламжлалтай. Хүй мандлын дэнжид болсон энэ наадмын үеэр Завханы начингуудад шагналыг нь өгөхөөр нэрийг нь дуудаад тэд гарч ирсэнгүй. Гэтэл шөвгийн дөрвөн бөх үндэсний хувцастайгаа ирж шагналаа авсан нь начингуудыг ичээсэн хэрэг болжээ.
Улсын начин Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба нар уяачдын баярт биеийн тамирын өмд, футболктой ирсэн болохоор наадамчин олноос ичиж, нэр хичээгээд зүлэг ногоон дэвжээн дээр бус зохион байгуулах комиссын асарт гардаж авсан юм.
Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг үг байдаг ч бөх байгаагаасаа ичиж байгааг харах бас л сонин юм билээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: