Рианнагийн зуны өдрүүд

Дэлхийн хөгжмийн залуухан оддын нэг Рианна Италийн Сардин арал дээр  амралтынхаа өдрүүдийг өнгөрүүлж байна. Дуучин Рианна энэ зуны хувцасныхаа стилээр  хан боргоцойн зурагтай, өнгөлөг, чөлөөт хэв маягийн майк, нарны малгайг сонгож үүн дээрээ өөрийнхөө үсний засалт малгайгаар чимэг нэмжээ.

Учир нь тэрбээр саравчтай малгай өмсөж үсээ дээгүүр нь гаргасан нь донжтой харагдаж байсныг хэвлэлүүд онцолсон байна.  Харин түүний резинэн гутал болоод  хүзүүний зүүлт нь яах аргагүй хотын стилийг санагдуулахаар байсан бөгөөд фэнүүдэд нь ихэд таалагдсан гэнэ.

Тэрбээр Италийн Сардин арал дээр найз охидтойгоо амарч байгаа аж. Рианна далайн эргийн хөл ихтэй  дэлгүүрээр хэсч, үзэгч фэнүүдтэйгээ энгийн яриа өрнүүлэн, гарын үсгээ өгч байгаа зураг хэвлэлүүдэд нийтлэгдээд  байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих