ФОРТУНА БАТБАЯР

“Алтангадас” хэмээх хөрөнгө мөнгө эрх мэдлээрээ түрий барьдаг том фракци “Шонхор”-т ялагдсан.

АН-аас хэзээ гарч, нам ч байгуулж мэдэх Ардчилсан хүчний холбоо анхдугаар хуралдаанаа хийж, “Шонхор” фракцыг байгуулж буйгаа мэдэгдсэн тэр цагаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. С.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Н.Батбаяр, Ц.Ганхуяг, З.Энхболд тэргүүтэй энэ фракцийнхан сая хамгийн олон суудал авч чадсан. Хэзээнээсээ Н.Алтанхуягт тааламж муутай ханддаг “Шонхор”-чууд энэ удаа ч гэсэн намын даргаа унагаах сонирхолтой байна. Тэдний дотроос Н.Батбаяр Ерөнхий сайд болохоор зүтгэж, баахан хэл ам хийж байгаа аж. Гэвч Н.Алтанхуяг тус фракцид УИХ-ын даргын суудал амлаж, амыг нь хаах санаатай сандарч байгаа сурагтай. Үзэл баримтлалаасаа ухарсан АН-д өөрчлөлт хийнэ хэмээн анх мэндэлсэн цагаасаа л эхлэн намын дарга нараа айлгаж ирсэн “Шонхор”-оос Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”-ынхан айж байна.


URL:

Сэтгэгдэл бичих