Гурван улсыг хөндлөн туулах 38 хүлэг замдаа гарлаа

Хятад, ОХУ, Монголын нутгаар аялах “Их аяллын зам” нэртэй олон улсын авто аялал мягмар гарагт Эрээн хотоос хөдөлжээ.

Уг аялалд 38 спорт авто машин оролцох бөгөөд гурван улсын нутгаар 12 өдрийн турш аялах юм байна. Туулах замын урт хоёр мянган км аж. “Синьхуа” агентлагт бичсэнээр БНХАУ-ын Биеийн тамир, спортын ерөнхий удирдах газар жил бүр энэ аяллыг зохион байгуулахаар 2006 онд шийдвэрлэж байжээ.

“Их аяллын зам” энэ сарын 18 гэхэд сурталчилгаа зохион байгуулах ажлаа дуусгасан бөгөөд Эрээн хотод нээлтийн ажиллагаа болж өнгөрчээ.

Оролцох баг тамирчид хил, гааль дээр ямар нэгэн зөрчилгүй байх журмыг биелүүлэх ёстойг зохион байгуулагчид анхааруулж байв.

Т.Батсугар


URL:

Сэтгэгдэл бичих