Үер усны аюулаас болгоомжил
Нийслэлийн Онцгой байдлын газраас Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэлх туул гол дагуу усны завьт эргүүлийг ажиллуулж, усанд осолдох аюултай газруудад санамж, сэрэмжлүүлгийн самбар байрлуулж, голын эрэг дээр амарч байгаа иргэдэд анхааруулга өгч, санамж сэрэмжлүүлгийн хуудас тараах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр цаашид түр зуурын дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул иргэд үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.
Иргэд, олон нийт амралт зугаалгаар явахдаа үер усны аюулаас болгоомжлон, голын үерлэсэн усанд орохгүй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхилгүй болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
URL: