Өдөртөө усархаг бороо зүсэрч орно
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо, өдөртөө усархаг бороо зүсэрч орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө сэрүүсч 16-18 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө Хангайн уулархаг нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар түр зуурын аадар бороо, өдөртөө ихэнх нутгаар усархаг бороо зүсэрч орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороотой. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15, өдөртөө 24-26 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө Дундговийн нутгаар сэрүүсч 19-24 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
URL: