Хятад дахь Монголчууд хэл, соёлоо алдаж байна
Энэ талаар Ройтерс агентлагийн Энэдхэг дэх салбар санаа талбин бичжээ. Өвөр Монголчууд хурдан уусах нь тусгаар Монгол улсад хортой юм. Учир нь Өвөр Монголчууд Хятад манай хоёрын дунд байж, нэг ёсны хамгаалалт, жийрэг, муу үгээр бол золиос болж байгаа ард түмэн. Өвөр Монголчууд бүрэн хятаджиж дуусаагүй байхад Ар Монгол гэж ярилтгүй. Тиймээс Өвөр Монголчууд маань хир удаан хэл соёлоо хадгална, голомт маань төдий аюулгүй. ТИйм ч учраас бид хэл соёлоороо үргэлж холбоотой, найрсаг харилцаатай байх учиртай. Гэвч манай зарим жалгын үзэлтэй нөхөд цус нэгт ах дүү нараа хажиглан, муулах хандлага гаргаад байдаг тал бий.
URL: