Топ модель Д.Болормаа – Нууц дуранд
Энэ сарын 7-нд “River Beach”-д өнгө өнгийн хувцсаар дэгжирхэх оддын элсний воллейбол “Color Parade-2012” арга хэмжээ зохиогдсон билээ.
Энэхүү арга хэмжээний үеэр “Монгол модель” агентлагийн захирал, топ модель Д.Болормаа манай зурагчингийн дуранд өртжээ.
Тэрбээр зун цагийн нэгэн өдөр улаан цамц, улаан туфли, богино цагаан шорт сонгожээ.
Үүн дээр сувдан цагаан сондрон ээмэг, зүүлтний хослол, LV-ны улаан цүнх, том нарны шил тохжээ. Топ хатагтай ч тун үзэсгэлэнтэй бас чамин харагдаж байна шүү.
Харин танд түүний энэ өдрийн хувцаслалт ямар санагдаж байна вэ?
URL: