Дэлхийг өөрчлөх АНУ-ын аймшигт төлөвлөгөө

Вашингтоны түүхч Вебстер Тарплийн “Press TV”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-НҮБ-ын хуралдаанаар Сирийн талаар авч хэ­лэлц­сэн. Сирийн дэглэмийг уст­галаа гэхэд дээрх хурал­даанд оролцсон орнуудад ямар ашигтай юм бэ?

-АНУ-ын өнөөгийн бодлого нь манай гарагийн тусгаар тогтносон бүх улс орныг үгүй хийхэд чиглэж байна. Үнэн хэрэгтээ дэл­хий ертөнц 1648 оны Вест­фалийн гэрээний үед буцаад очиж байгаа хэрэг. Чухам тэр үед л өнөөгийн тусгаар улсуудын дэглэм бүрэлдэн тогтсон юм.

АНУ, Их Британийн солиорлын үндэс нь сан­хүүгийн дам­пуурал. Иймээс л тэд эзлэн түрэм­гийлэл, дээрэм, мөлж­лөгөө улам ихэсгэхээс өөр аргагүй болсон. Энэ зо­рилгоо хэрэг­жүүлэх замд нь үндэсний Засгийн газрууд саад тотгор учруулах аюул­тай. Яагаад гэвэл үндэсний Засгийн газрууд яг Каддафи, Му­барак нар шиг “үгүй” гэж хэлэх ма­гадлалтай. Ийм учраас л өрнөдийнхөн Ливи, Египетэд халдсан юм.

Тэдний гол зорилго бол эдгээр орны оршин буй дэглэмийг өөрчилж, бичил улс болгон хувиргах явдал. Збигнев Бжезинский үүнийг “мини улс болгох” гэж нэр­лэдэг бол Жорж Сорос “хэсэгчлэн тастах” хэмээжээ. Мөн “балканжуулах” /Бал­каны орнуудыг устгасныг зүйрлэн ингэж нэрлэсэн/, хоёрдугаар зэргийн орон болгох, цэргийн дарангуйлал тогтоох гэж ч болно. Жи­шээлбэл Ливи улс.

-АНУ зөвхөн хүний эр­хийн төлөө санаа зовоогүй байх. Тийм үү?

-Тэдний зорилго нь даян дэлхийг Олон улсын валютын сан /ОУВС/ болон НАТО-д захируулах, улмаар үргэлж хоорондоо уралцах сул дорой, жижигхэн “улсанцар” байгуулахад орш­дог. Улс нэртэй эдгээр гал­зуугийн эмнэлгүүд нь яагаад ч “Exxon Mobile”, “JP Morgan Chase”, “Halliburton” зэргийг сөрөн зогсох чадваргүй. Үүний тод жишээ гэвэл мөн л Ливи.

Тэд анх Ливид үүнийг эхэлсэн. Одоо Сирийг ху­вааж, курдуудын нутгийг таслах байх. Тэгвэл Турк улс тэр нутгийг өөрийн эзэмшил гэж зарлана. Улмаар Ливанд дайн дахин дэгдэх биз. Мөн Сирид иргэний дайн тасрахгүй, бас Израиль зарим нутгийг өөрийн гэх зэргээр гинжин урвал үргэлжилсээр байх магадлалтай.

-Сирийн Ерөнхийлөгч Башар ийм аймшигт да­рамтыг тэсвэрлэж чадах уу?

-Чадна. Их удаан тэсэх байх. Асадын засаг өр­нө­дийн эвслээс хүчтэй байж чадна. Мэдээж, энэ нь Орос, Хятадаас хамаарна л даа. АНУ-ын Төрийн нарийн бич­гийн дарга Хиллари Клинтон НҮБ-ын Аюулгүйн зөв­­лөлийг хуралдуулж, тогтоолын долоодугаар бүл­гийг дэмжүүлэх санаатай байгаа.

Эдийн засгийн хатуу хориг ч тавих биз. Улмаар зэвсэгт халдлага, нислэггүй бүс байгуулах магадлалтай. Өөрөөр хэлбэл, бөмбөгдөлт, завсрын бүс энэ тэр гээд Сирид их хүчээр халдах болно.

Гадаадынхны хүчээр нялзаасан шийдвэрийг хү­лээн зөвшөөрөхгүй гэдгээ Асад мэдэгдсэн. Гэтэл Си­рийн үндэсний зөвлөлийн гишүүд бас Асадтай хэзээ ч хэлэлцээр хийхгүй гээд байгаа.

Германы “Frankfurter Allgemeine” сонинд бич­сэнээр Хул тосгонд болсон яр­галлыг Асадын арми биш харин Сирийн чөлөөт ар­мийнхан, мөн НАТО-гийн цуст батальонууд үйлджээ. Гэтэл тэднийг Хиллари Клин­­тон, Гааг, Фабиус бо­­лон бусад нь дэмжсээр бай­на. Хоёр нүүртэй Кофи Ан­нан үнэн хэрэгтээ үхлийн батальонуудыг нуух халхавч юм.

-Эвслийн Засгийн газар байгуулах талаар яриад эхэл­­лээ. Башар Асад үүнийг хүлээж авах болов уу?

-Сирийн сонгогчдын 50 гаруй хувь нь сонгуульд оролцсон. Уг сонгуульд эрх баригч Баас намаас гад­на сөрөг хүчнийхэн ч нэр дэвшсэн. Сирид чөлөөт, тэгш эрхтэй сонгууль явагд­­­сан. Гэтэл Кофи Ан­нан “Энэ хангалтгүй. Би­дэнд өөр юм хэрэгтэй” хэ­мээн шүүмжилжээ.

Тэр­бээр Си­рийн чөлөөт арми бо­лон Үндэсний зөвлөлийг сон­гуульд  орол­цохоос тат­­­гал­зана гэж найдсан байх. Учир нь тэд аливаа хэ­лэлцээр, харилцаа хол­боо тогтооход саад тотгор учруулдаг.

Үнэндээ Сирид үүссэн хямралын буруутан бол тэд. Сирийн үндэсний зөв­лөлийнхөн гэгчид нь үнэн хэрэгтээ тансаг буудалд амьдрах дуртай, том том мэдэгдэл хийдэг балмад этгээдүүд шүү дээ. Тэд хэ­лэлцээр хийхгүй гэж зө­рүүдлэх нь аргагүй. Ийм хэлэлцээртэй, хэлэл­цээр­гүйгээр тансаг амьдарч байгаа юм чинь.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих