360,000 төгрөг АВААД шилдэг БОЛГОЁ буюу ӨРГӨМЖИЛӨЛИЙН бизнес
Өнөөдөр манай компани дээр захиралын нэр дээр нэгэн дугтуйтай бичиг ирлээ. Задалж үзтэл Монголын Эрэгтэйчүүдийн Холбооноос захиралыг таван жилд нэг удаа олгодог Тэргүүн дээд шагнал “Есөн эрдэнэ”-ийн одонгоор шагнахаар болжээ. Бид нар тийм шагнал битий хэл тийм холбоо байдгийг нь мэддэггүй.
Төд удалгүй ийм төрлийн БИЗНЕС хийдэг гаруудын ирүүлсэн зүйл гэдгийг нь мэдэв. Ирсэн бичгийн зарим хэсгийн зургийг авч орууллаа. Нэгд аппарат байхгүй байсан, хоёрт гар утасны USB холболтын кабель гэрт байсан тул нөтбүүкнийхээ камераар фокусгүй бүрзийсэн зураг авсан болно.
Энд ямар бизнес байна бэ гэхээр ямар нэг холбоо, төрийн бус байгууллага өөрийн сүржин нэртэй даржин одон, тэмдэг, өргөмжлөлтэй байх бөгөөд тэрний эзнийг мөнгө авч тодруулдаг байгаа юм.
Захианы агуулгыг товч сийрүүлбэл:
Тэнгэр заяат хөх Монголын тэнгэрлэг эрчүүддээ Илжиг хэмээх Төмөр Туулай жилийн мэнд хүргэе.
2011 онд Монгол Улсад Ардын Хувьсгалын 90 жил, Үндэсний тусгаар тогтнолын 100 жил, Их Хүннү Гүрэн байгуулагдсаны 2220 жил, Тулгар Төр байгуулагдсаны 805 жилийн ой тус тус тохиосон түүхэн тэмдэглүүштэй жил тохиож байна.
Эх орныхоо тусгаар тогтнолыг эр биедээ шингээж төрсөн, эрхэм хүндэт эрэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилго бүхий манай байгууллага түүхэн ойн жилийг угтаж 5 жилд нэг удаа олгодог Тэргүүн дээд шагнал “Есөн эрдэнэ” одонг хүртээх асуудлыг ТУЗ-ын хурлаар авч хэлэлцэн бизнесийн салбарт амжилт гарган ажиллаж ажлын байр би болгосон … бла бла бла … удирдагч нарт олгохоор боллоо.
Иймд танай байгууллагын захирал /дарга/-ыг шалгаруулсан болно. … бла бла бла …
За нэг иймэрхүү утгатай. Ер нь шагнал гэдэг ямар нэг шалгуурыг давж, амжилт гаргасан хүн/байгууллагад олгох ёстой. Гэтэл бид нарыг юу хийдгийг ч мэдэхгүй, амжилт гаргасан гэдгийг ч мэдэхгүй, ашигтай ажиллаж байгааг ч мэдэхгүй байж энэ сүрхий одон энээ тэрээгээ шагнахаар болсон байдаг.
Гэхдээ энийг хүссэн хүн болгон авч болно. Хамгий чухал хэсэг нь энэ доорхи зурагт байна. Та ёслолын үйл ажиллагааны зардал болох 360,000 төгрөгийг төлөх ёстой, мөн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр ёслолын ажиллагаанд оролцоно гэсэн байгаа. Шаардлага нь ердөө л энэ гэжуугаа. Ёслолын үйл ажиллагаанд нь телевизийнхэн ирнэ, та мэндчилгээ дэвшүүлж болно гэж байгаа бас. Яахав дээ нэг компаний захирал өргөмжилөл хүртээд, телевизээр гараад жаахан сурталчилгаа маягийн юм болох байх.
Чөлөөт нийгэмд хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, лаа зарж мөнгө олно уу, өргөмжилөл зарж мөнгө олно уу хамаагүй ч иймэрхүү гажиг зүйл бол надад ерөөсөө таалагддаггүй. Топ 100, эгэл баатар, шилдэг улс төрч, шилдэг түшээ, манлай уяач гээд шинэ жил, цагаан сараар битүү шагнал гардуулах ажиллагаа гараад байдаг. Энэ бүхний хэдэн хувь нь ийм маягаар явж байгаа бол??? Нийтээрээ найраанд дуртай ард түмэн юм болуу бид??? Кино урлагтаа хүртэл МӨНХӨЛСӨН ш дээ. Гарьд магнай киног бодвол үзсэн л байх. Миний хувьд Далайцэрэн уг нь Жигмэдтэй таарна уу, Догмидтой таарна уу барилдах л ёстой. Тэрнээс чанга унгачихана гээд өөр бөхөөр амлуулна гэдэг бол НАЙРАА.
За нэг ийм зүйл байхаар нь тэссэнгүй шүүмжлэх маягийн зүйл бичив.
Блогч: Буяндэлгэр
Блог: Буяндэлгэрийн блог
URL: